Previous
Next
МОД, МОДОН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НЭР ТӨРӨЛ, ТҮҮНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

            Урин дулааны улирал ирж байгаатай холбогдуулан барилга, байгууламж, зам гүүр, хашаа, хайс барих, засварлах ажил их болдог. Иргэн, ААНБ-ыг мэдээллээр хангах зорилгоор ойгоос бэлтгэсэн, хагас боловсруулсан мод, модон бүтээгдэхүүний нэр, төрөл,  тоо, хэмжээ чанарын талаар товч танилцуулж байна. 

Түлээний мод (MNS 5413:2011): Гадаад байдлын хувьд гүн ан цавтай,  яр,  өмхтэй, чанарын хувьд  бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжгүй, бөөрөнхий буюу цуулж хагалсан түлшний зориулалттай бэлтгэсэн мод, модлогыг хэлнэ. Түлээний зориулалтаар бэлтгэсэн модны 20 хүртэл хувьд нь 30-60 хувь нь өмхөрсөн мод байж болохыг зөвшөөрдөг ба хөндий модыг цуулж нягтруулсан байна. Түлээний зориулалттай модыг сийрэг шоо метр (урт, өндөр, өргөнийг хурааж, ачсан байдлаар нийтээр нь хэмжинэ) -ээр тооцдог.  

Хэрэглээний мод (MNS 0391:2010):  Гадаад байдлын хувьд бөөрөнхий, цуулмал, шууд болон боловсруулж ашиглах боломжтой мод, модлогыг хэлнэ. Хэрэглээний мод нь боловсруулсан зориулалтаас хамаарч тууш мод, гуалин, дүнз, банз, брус гэх мэт  нэршилтэй байдаг. Хэрэглээний модны хэмжээг нягт шоо метр (урт, өндөр, өргөнийг нэг бүрчлэн хэмжинэ) -ээр тооцдог.

Жишээлбэл: 3 см зузаантай 25  см өргөнтэй, 4 м урттай 1 ширхэг банз (0,03м*0,25м*4м)  0,03 м3 болно.  5 см зузаантай 25  см өргөнтэй, 4 м урттай 1 ширхэг банз (0,05м*0,25м*4м)  0,05 м3 болно.

Өөрөөр хэлбэл 25 см өргөнтэй  3 см зузаантай 4 м урттай банз 33 ш, 5 см зузаантай 25 см өргөнтэй  4 м урттай банз 20 ш нь 1 метр куб болно. 3 см зузаантай 15  см өргөнтэй, 4 м урттай 1 ширхэг банз (0,03м*0,15м*4м)  0,18 м3 буюу 55 ш 1 метр куб болдог.

Зүсмэл материалыг боловсруулсан байдлаар нь цэвэр банз, захалсан банз, модлогын чанар, зүсэх явцад үүссэн гэмтлээс хамааруулан 1,2,3,4 дүгээр зэрэг гэж ангилна.

            Бүх төрлийн зүсмэл материалын уртад (-25,+50 мм) зузаанд 32 мм хүртэлх хэмжээнд 1мм, 32-100 мм хүртэл хэмжээтэйд 2 мм, 100 мм дээш хэмжээтэйд 3 мм -аас ихгүй алдаа, хэлбэлзэлтэй байхыг зөвшөөрсөн байдаг. Үйл ажиллагааны чиглэлтэй холбоотой стандартыг тухайн байгууллага хэрэгжүүлж ажиллах бөгөөд стандартын хэрэгжилтэд Мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавьдаг.

СТАНДАРТЫГ ХУДАЛДАН АВЧ АШИГЛАНА.

Сонордуулга

ХӨВСГӨЛ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗРААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА!!!
2020/04/24

УС АШИГЛАХ ДҮГНЭЛТ ГАРГУУЛАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
2020/04/24

ХУДАГ ГАРГАХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХОД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
2020/04/24

НОГООН ЗЭЭЛ ОЛГОГДОЖ ЭХЭЛЛЭЭ
2020/04/21

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ – ЭРСДЭЛ БА БОЛОМЖ
2020/04/08
Холбоо барих