Previous
Next
НОГООН ЗЭЭЛ ОЛГОГДОЖ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Их Хурлын 2014 оны 43-р тогтоолоор батлагдсан Ногоон хөгжлийн бодлогод “Байгаль орчин эрүүл ахуйн шаардлага хангасан эко аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх”, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 324-р тогтоолоор батлагдсан “Аялал жуулчлалын үндэсний хөтөлбөрийн 2,3,2-т “аялал жуулчлалын үйл ажиллагааг Монгол орны байгалийн унаган төрхийг хадгалах, орчны бохирдлыг багасгах, экологийн тэнцвэрт байдал, хүний эрүүл, аюулгүй орчинд аялах нөхцлийг хангах, орон нутгийн иргэдийн амьдрах орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байхаар зохион байгуулах” гэж, Монгол Улсын Засгийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт “Байгаль орчинд ээлтэй эко аялал жуулчлалын бүсүүдийг нутгийн иргэдэд түшиглэн хөгжүүлэх” гэж заасныг хэрэгжүүлэх хүрээнд БОАЖЯ-аас аялал жуулчлалын салбарт “Ногоон зээлийн үйлчилгээг нэвтрүүлж байна.

Аялал жуулчлалын “Ногоон зээл”-ийг Хаан, Хас банкууд өөрийн санхүүжилтээр олгох бөгөөд Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас зээлийн 9 хувийн хүүтэй хүүгийн санхүүжилтийг олгох юм. БОАЖЯ дээрх арилжааны банкуудтай байгуулсан гэрээний хүрээнд “Ногоон зээл”-ийг жуулчны баазын үйл ажиллагаа эрхэлж буй 50-аас дээш ор хоногийн хүчин чадалтай аж ахуйн нэгжүүдэд жилийн 9 хүртэл хувийн хүүтэйгээр олгох бөгөөд зээлийн дээд хэмжээ 200 сая төгрөг байна.

Зээлийг дараах чиглэлээр олгоно.Үүнд:

1.Цахилгаан халаагуур суурилуулах

2. Бага оврын цэвэрлэх байгууламж байгуулах

3.Эко ариун цэврийн газар байгуулах

4. Ариун цэврийн газар бүхий жуулчны гэр байгуулах

5. Эрүүл ахуйн шаардлага хангасан тоног төхөөрөмж суурилуулах болно.

БОАЖЯ-аас ногоон зээлд хамрагдах аж ахуйн нэгжид тавигдах шалгуур үзүүлэлт нь:

1.Газар эзэмших гэрчилгээ, ТХГН-т газар ашиглах зөвшөөрөл, Ус ашиглах гэрээ, дүгнэлттэй байх

2.Жуулчны бааз нь нэг ээлжиндээ 50-аас дээш зочин хүлээн авах ор хоногийн хүчин чадалтай байх

3.Аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ хийгдсэн байх /Тусгай Хамгаалалттай газар нутгийн бүсэд бол нарийвчилсан, орон нутгийн аялал жуулчлалын бүсэд ерөнхий үнэлгээ хийгдсэн байх /

4.Амралтын газар, жуулчны бааз, гэр буудалд тавигдах ерөнхий шаардлага MNS 6043; 2009 стандартыг хангасан байх.

Сонордуулга

ХӨВСГӨЛ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗРААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА!!!
2020/04/24

УС АШИГЛАХ ДҮГНЭЛТ ГАРГУУЛАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
2020/04/24

ХУДАГ ГАРГАХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХОД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
2020/04/24

НОГООН ЗЭЭЛ ОЛГОГДОЖ ЭХЭЛЛЭЭ
2020/04/21

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ – ЭРСДЭЛ БА БОЛОМЖ
2020/04/08
Холбоо барих