Previous
Next
ХӨВСГӨЛ АЙМГИЙН БАРУУН ӨМНӨД БҮС НУТАГТ “БАЙГАЛЬ-ТҮҮХ, СОЁЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ”-ЫГ ХӨГЖҮҮЛЭХ БҮРЭН БОЛОМЖТОЙ.

Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас Хөвсгөл аймгийн баруун өмнөд бүс буюу Бүрэнтогтох, Цагаан-Уул, Цэцэрлэг, Баянзүрх, Арбулаг сумдын байгаль, түүх, соёлын нөөцүүдийг хамруулан “БАЙГАЛЬ-ТҮҮХ, СОЁЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮС” болгон хөгжүүлэхээр ажиллаж байна.
Уг бүс нутгийн аялал жуулчлалын нөөцүүдийн үнэ цэнэ, агуулгыг аялал жуулчлалын салбарт зөв зүйтэй арга хэлбэрээр мэдээллийн технологи ашиглан сурталчилан таниулах замаар гадаад дотоодын аялагч жуулчдыг татах боломжтой.
Эдгээр боломж, нөхцлүүдийн жишээ баримтуудаас болон аялал жуулчлалын асуудал эрхэлсэн орон нутгийн төрийн захиргааны байгууллагаас авч байгаа арга хэмжээ, цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

1. Түүхэн хүмүүс
МОНГОЛ УЛСЫН 5 ДАХЬ ЕРӨНХИЙ САЙД ЖАЛХАНЗ ХУТАГТ С.ДАМДИНБАЗАР
Жалханз хутагт С.Дамдинбазар нь улс эх орныхоо төлөө тусгаар тогтнолын төлөө Монгол хүний уран ухаан, эрдэм чадлаа шавхан, хөрш зэргэлдээ их гүрнүүдтэй хийсэн гэрээ хэлцэлд томоохон гавъяа байгуулсан төр, нийгмийн алдарт зүтгэлтэн, их хүн билээ.
Уг бүс нутагт Жалханз хутагт С.Дамдинбазартай холбогдолтой түүх, соёлын дурсгалууд ихээхэн бий.

ХОТГОЙДЫН ШАДАР ВАН ЧИНГҮНЖАВ
Эрх чөлөө тусгаар тогтнолынхоо төлөө тууштай тэмцэгч, Үндэсний баатар Хотгойдын Шадар Ван Чингүнжавийн төрж өссөн газар орон болоод Манжийн дарлалын эсрэг хийсэн тэмцлийн замнал, зэр зэвсгийн дурсгалууд бүхий түүхэн ул мөрөөр аялаарай.

2. Соёл уламжлал, зан заншил
УГ БҮС НУТАГ НЬ ХОТГОЙД ЯСТАН, УГСААТНЫ БҮЛГИЙН ӨВӨРМӨЦ ХЭВ ШИНЖИЙГ ХАДГАЛСАН БҮС НУТАГ ЮМ.
Тэмээний ачлага татлага, нүүдлийн ахуйн соёлыг хадгалсан идэвхитэй бүс нутаг
Тэмээгээр нүүдэллэх, ачаалах ахуй соёлтой танилцах, нүүдлийн хөсгөнд сууж аялах зэрэг нь дотоод гадаадын аялагчдад ихээхэн сонирхолтой арга хэмжээ юм. Мөн тэмээний фестивалийн өвөрмөц содон арга хэмжээний нэгээхэн хэсэг боломж танд байна.
Монгол морьдын угшил, үүлдрийн томоохон төлөөлөл
Цэрэг дайны үйл ажиллагаа, хүнд хүчир ажилд тэсвэр сайтай, хүнтэй нийлэмжтэй байдлаараа эх орны дайны үед ЗХУ болон дэлхийн бусад улс орнуудад хүндлэгдэн бишрүүлсэн Монгол морьдын угсаа, үүлдрийн томоохон төлөөлөл “Тэс” угшилын адууг хөлөглөн хурдлан давхиарай.

3. Байгалийн нөөц
ЦАГААН-УУЛ ЦЭЦЭГ
Европын ихэнх улсад хуулиар хамгаалагдсан, өндөр уулсын буслүүрт цөөн тоогоор ургах энэхүү цэцгийг үхэшгүй мөнх байдал, үнэнч хайрын бэлэгдэл хэмээх уг бүс нутагт тал дүүрэн ургасан байхыг гадны жуулчид хараад уулга алдах тохиолдол бий.
ШОНХОР ШУВУУ
Шонхор шувууны өргөн тархалттай бүс нутаг
Шонхор шувууны биологийн зан байдал нь эрэмгий, дайчин зан төрхтэй байдаг.
Түүхэн дэх хамгийн агуу байлдан дагуулалтыг хийсэн их гүрний бэлэгдэл, Монгол улсын “Үндэсний бахархалт шувуу” шонхор шувууг харж сонирхон, бишрэн судлаарай.

4. Соёлын өвийн нөөц
Эртний улс, аймгуудын түүх, соёлын холбогдолтой дурсгалууд бүхий тод ул мөр.
Тус бүс нутагт байгаа хадны сүг зураг, хүн чулуу, буган чулуун хөшөөнүүд нь олон тоогоор, өвөрмөц, тод дүрслэлээрээ бусад бүс нутгаас ялгаатай байдаг.

“БАЙГАЛЬ-ТҮҮХ, СОЁЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮС”-ийг хөгжүүлэх чиглэлээр авч байгаа арга хэмжээний талаар:


1. Уг бүс нутгийн аялал жуулчлалын нөөц бололцооны талаарх ерөнхий мэдээллийг манай байгууллагаас бэлтгэн гаргасан байдаг бөгөөд албан ёсны, шинжлэх ухаанч байдлаар гаргасан тайлбар мэдээллийг бүрдүүлэх зорилгоор аймгийн БСУГ-ын сумд дахь соёлын өвийн ажилтнуудтай хамтран соёлын өвийн бүртгэл, мэдээллийн санг бүрдүүллээ.
2. Тус бүс нутгийн соёлын өвийн нөөцийн талаарх мэдээллийг тагнуулын байгууллага, соёлын өвийн асуудал эрхэлсэн байгууллагууд зэргээс хамгаалах үүднээс хаалттай байр суурьтай байгаа учир бид бүхэн салбарын яам болох Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас энэ чиглэлээр дараах байгууллагуудтай хамтран, хариллцан уян хатан ажиллах талаах арга хэмжээ зохион байгуулж өгөх талаар албан бичгээр хүсэлт гаргасан.
3. Мөн аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас батлуулсан Аймгийн ИТХ-ын 2020-03-20-ны өдрийн 19 дүгээр тоот тогтоол “Иргэдийн оролцоонд тулгуурласан өв хамгаалал хөтөлбөр”-ийн соёлын өвийг нутгийн иргэдэд түшиглэн хамгаалах, аялал жуулчлалын эргэлтэнд оруулах, сурталчилах чиглэлээр биелэлтийг хангахад дараах байдлаар хамтран ажиллана.

• Хамтарсан удирдамж, ажлын төлөвлөгөө боловсруулах
• Бүс нутгийн байгаль, түүх, соёлын нөөцүүдийг аялал жуулчлалд оролцуулах нарийвчилсан тооцоолол, судалгаа хийх, дагалдах бүтээгдэхүүн үйлчилгээг төлөвлөх
• Мэдээллийн технологи ашиглан аялал жуулчлалын гадаад, дотоод зах зээлд сурталчилах

БАЙГУУЛАЛТЫН ТОГТОЛЦООГ БҮРДҮҮЛЭХ ЗОРИЛГООР ЖУРАМ БОЛОВСРУУЛЖ БАЙНА.
Журмыг хэрэгжүүлснээр дараах үр дүнг гарна гэсэн хүлээлттэй байна:
• Нутгийн иргэдийг оролцоотой аялал жуулчлалын бүс нутаг, бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх,
• Аялал жуулчлалаас үүсэх соёлын нөлөөллийг бууруулах, уламжлал зан заншлаа сэргээх, соён гэгээрүүлэх, нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх
• Байгаль, түүх соёлын өвийг хамгаалах,

Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх гол үндэс суурь болсон хүний нөөцийг аялал жуулчлалд татан оролцуулахад дараах арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
1. Байгалийн болон малын гаралтай түүхий эдээр амт чанартай, зууш, амттан бэлтгэх
ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ЗАМ: Орон нутгийн туршлагыг түгээх, аялал жуулчлалын үйлчилгээний ажилчдын ур чадварын сургалтанд хамруулах
2. Зөөгч, тогооч, хөтөч тайлбарлагч нарыг орон нутгаас бэлтгэх
ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ЗАМ:Аялал жуулчлалын үйлчилгээний чадавхижуулах сургалтанд хамруулах
3. Уламжлалт бариа засал болон орон нутгийн иргэдээс хэрэгжүүлэх боломжтой бүхий л нөөц бололцоог дэмжиж, чадавхижуулах арга хэмжээг зохион байгуулж бүс нутгийн мэдээллийн төв байгуулан зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Энх цаг удахгүй ирнэ гэдэгт бид бүхэн итгэлтэй байна. Тэр цагт Хөвсгөл аймагт аялал жуулчлалын бүс нутгууд цэцэглэн хөгжиж байхын төлөө хамтран ажиллацгаая.

Сонордуулга

ХӨВСГӨЛ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗРААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА!!!
2020/04/24

УС АШИГЛАХ ДҮГНЭЛТ ГАРГУУЛАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
2020/04/24

ХУДАГ ГАРГАХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХОД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
2020/04/24

НОГООН ЗЭЭЛ ОЛГОГДОЖ ЭХЭЛЛЭЭ
2020/04/21

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ – ЭРСДЭЛ БА БОЛОМЖ
2020/04/08
Холбоо барих