Previous
Next
ХУДАГ ГАРГАХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХОД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

Байгууллагын нэр:  Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар
Тайлбар: Усны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу худаг гаргах зөвшөөрөл олгож, мэдээллийн санд бүртгэж, худгийг паспортжуулж баталгаажуулна. Зөвшөөрсөл гарсны дараа тэмдэгтийн хураамж 150000 төгрөгийг төлнө.


МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр                                                        Улаанбаатар хот

УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

/Энэ зүйлийг 2011 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

21 дүгээр зүйл.Байгаль орчны чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ

21.1.Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

21.1.20.100 шоометр хүртэлх ус ашиглах зөвшөөрөл олгоход 40 000-100 000 төгрөг, 100, түүнээс дээш шоометр ус ашиглах зөвшөөрөл олгоход 80 000-200 000 төгрөг;

21.1.21.энэ хуулийн 21.1.22-21.1.25, 41.4.13-т зааснаас бусад чиглэлээр байгаль орчны мэргэжлийн байгууллагын эрх шинээр олгоход 20 000-50 000 төгрөг, сунгахад 12 000-30 000 төгрөг;

21.1.22.усны эрэл, хайгуул, судалгааны ажил явуулах, усны шинжилгээ, аудит хийх мэргэжлийн байгууллагын эрх олгоход 340 000-850 000 төгрөг, сунгахад 200 000-500 000 төгрөг;

21.1.23.усны барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, цооног өрөмдөх, худаг гаргах, сэргээн засварлах, шинэчлэх, усны барилга байгууламж барих, тоноглох газрын хэвлийн нөхөн сэргээлт, ан агнуурын ажил эрхлэх чиглэлээр мэргэжлийн байгууллагын эрх олгоход 200 000-500 000 төгрөг, сунгахад 120 000-300 000 төгрөг;

35 дугаар зүйл.Аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх төрийн захиргааны байгууллага, Засаг даргаас зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ

35.1.Аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх төрийн захиргааны байгууллага, Засаг даргаас тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

35.1.6.ус хэрэглэгчид газрын доорх ус ашиглалтын цооног өрөмдөх зөвшөөрөл олгоход 96 000-240 000 төгрөг;

35.1.7.ус ашиглагчтай гэрээ байгуулж, 100 шоо метрээс бага ус ашиглуулах гэрчилгээ олгоход гэрээний жил тутамд 32 000-80 000 төгрөг, гэрээг сунгахад 20 000-50 000 төгрөг;

35.1.8.усны барилга байгууламж гэрээгээр эзэмших, ашиглах эрх олгох, эрх сунгахад 40 000-100 000 төгрөг;

35.1.22.рашаан ашиглах, савлах зөвшөөрөл олгоход 125 000-320 000 төгрөг.

Сонордуулга

ХӨВСГӨЛ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗРААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА!!!
2020/04/24

УС АШИГЛАХ ДҮГНЭЛТ ГАРГУУЛАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
2020/04/24

ХУДАГ ГАРГАХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХОД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
2020/04/24

НОГООН ЗЭЭЛ ОЛГОГДОЖ ЭХЭЛЛЭЭ
2020/04/21

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ – ЭРСДЭЛ БА БОЛОМЖ
2020/04/08
Холбоо барих