Previous
Next
УС АШИГЛАХ ДҮГНЭЛТ ГАРГУУЛАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

Байгууллагын нэр: Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар

Тайлбар: Усны тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу ус ашиглуулах дүгнэлт гаргана.

Эрх зүйн зохицуулалт

Эрх зүйн актын төрөл Гаргасан байгууллагын нэр Эрх зүйн актын нэр Огноо Зүйл заалт Дугаар
МУ-ын хууль Улсын Их хурал Усны тухай хууль 2012.05.17 28 дугаар зүйл 28.4
Сайдын тушаал Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Ус ашиглуулах дүгнэлт гаргах үйлчилгээний хөлс батлах тухай 2018.10.02 А/376 1 дүгээр хавсралт


Бүрдүүлэх материал

Бүрдүүлэх  баримт  бичгийн жагсаалт
1 Ус ашиглах дүгнэлт гаргуулах хүсэлтээ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт гаргана
2 Аж ахуйн нэгж байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, Иргэний үнэмлэхний хуулбар
3 Ус ашиглах усны эх үүсвэр, эсхүл рашааны эх булаг, түүний байршлыг харуулсан зураг /газрын гэрчилгээ, кадастрын зураг/
4 Хоногт ашиглах усны хэмжээ
5 Барилга байгууламжийн зураг, төсөл
6 Үйлдвэрлэлийн хүчин чадал, техник, эдийн засгийн  үзүүлэлт
7 Байгаль  орчинд  нөлөөлөх байдлын үнэлгээний тайлан дүгнэлт
8 Ус ашиглуулах дүгнэлт гаргах үйлчилгээний хөлс 50000 төгрөгийг Хөвсгөл  аймгийн Төрийн сан банк дахь Байгаль орчин, аялал  жуулчлалын газрын 100170013001 дансанд төвлөрүүлэн баримтыг  авч ирэх /БОАЖ-ын сайдын 2018 оны А/376 дугаар тушаал/
9 Худгийн паспорт, усны шинжилгээний дүгнэлт, тоолуурын гэрчилгээ, худгийн насосны гэрчилгээ

Олгох  хугацаа: Материал хүлээн  авсан  өдрөөс хойш ажлын 15 өдөрт олгоно.

Холбоо  барих  утас: 92160311

Сонордуулга

ХӨВСГӨЛ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗРААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА!!!
2020/04/24

УС АШИГЛАХ ДҮГНЭЛТ ГАРГУУЛАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
2020/04/24

ХУДАГ ГАРГАХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХОД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
2020/04/24

НОГООН ЗЭЭЛ ОЛГОГДОЖ ЭХЭЛЛЭЭ
2020/04/21

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ – ЭРСДЭЛ БА БОЛОМЖ
2020/04/08
Холбоо барих