Previous
Next
Зорилго, чиглэл

Аймгийн Байгаль орчны газар нь  Монгол Улсын Засгийн газрын 2013оны 146 дугаар тогтоолоор баталсан  аймгийн Засаг даргын  Тамгын газрын ерөнхий бүтэц, орон тоо, удирдлагын  бүдүүвчийн дагуу байгуулагдсан  аймгийн нутаг дэвсгэрт   байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг зохистой  ашиглах, нөхөн сэргээх, аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар явуулж байгаа төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэг бүхий төрийн захиргааны орон нутгийн бие даасан байгууллага мөн.

Үндсэн зорилго

Байгаль орчны хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах, байгаль хамгаалах,  байгалийн баялгийг зохистой ашиглах,нөхөн сэргээх, байгаль орчны мэдээллийн сан бүрдүүлэх, ус цаг уур орчны шинжилгээний ажилд дэмжлэг үзүүлэх, иргэдэд экологийн боловсрол олгох байгаль орчны сургалт, сурталчилгаа явуулах, судалгаа шинжилгээ хийхэд оршино.

Байгаль орчны газар нь аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж,байгаль орчны асуудал эрхэлсэн  төрийн захиргааны төв байгууллага болон  Засгийн газрын холбогдох агентлагуудаас мэргэжил арга зүйн удирдамж  авч ажлын   уялдааг  хангаж ажиллана

Нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментийг хэрэгжүүлэх, түүнд холбогдох талуудын оролцоог өргөжүүлж, аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлыг зохион байгуулна.

Сонордуулга

ХӨВСГӨЛ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗРААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА!!!
2020/04/24

УС АШИГЛАХ ДҮГНЭЛТ ГАРГУУЛАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
2020/04/24

ХУДАГ ГАРГАХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХОД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
2020/04/24

НОГООН ЗЭЭЛ ОЛГОГДОЖ ЭХЭЛЛЭЭ
2020/04/21

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ – ЭРСДЭЛ БА БОЛОМЖ
2020/04/08
Холбоо барих