Previous
Next
Эвент арга хэмжээ
Мөсни баярын тахтай морин чарганы уралдаанд оролцогчил

           Хөх сувд мөсний баяр

1

Зорилго

Хөвсгөл нуурыг түшиглэсэн өвлийн аялал жуулчлал хөгжсөн байна.

2

Зорилт

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх

3

Байршил

Хатгал тосгон Хүй толгой

4

хугацаа

Жил бүрийн 03 дугаар сарын 2,3,4

5

Хамрах хүрээ

Гадаад дотоодын жуулчид

6

Зохион байгуулагч

Аймгийн Засаг даргын тамгын газар, БОАЖЯ

7

Эвентийн танилцуулга

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, нутгийн иргэдийг аялал жуулчлалын үйл ажиллагаанд татан оролцуулах зорилгоор 2000 оноос эхлэн зохион байгуулагдаж байгаа

8

Үйл ажиллагааны хөтөлбөр

Мөсний баярын үеэр Тахтай морин чарганы уралдаан,Тахтай хатирч морьдын уралдаан, Тэшүүрийн тэмцээн, Мөсөн дээрх сур харваа, Мөсөн дээрх олс таталтын тэмцээн , Аав ээж би тэмцээн  “Competition for toirists” жуулчдад зориулсан тэмцээн, Мөсөн дээр дамар түлхэх тэмцээн,  Үндэсний хувцасны үзүүлбэр Мөсөн дээрх авто машины уран жолоодлого, Мөсөн дээрх сумо бөх,  Мөсөн дээрх буухиа тэмцээн,  “Авхаалж-Эрч хүч” мөсний волейболын тэмцээн,  Мөс мөргөлдүүлэх тэмцээн явагдаж

бөөгийн тахилга, нохой чарганы уралдаан, Сээр хугалах тэмцээн, нүүдэлчдийн зоог хоолны үзэсгэлэн, уран зургийн галерей,Мөсөн дээрх марафон гүйлт, флаш моб бүжгийн тэмцээн зэрэг арга хэмжээнүүд 3 өдрийн хөтөлбөрөөр зохион байгуулагддаг.

9

Эвент арга хэмжээний үр дүн

Мөсний баяр зохион байгуулагдснаар тухайн арга хэмжээг зорин ирэх жуулчдын тоо жил бүр нэмэгдэж 2019 оны мөсний баярт 30000 орчим гадаад, дотоодын аялагч жуулчид хүрэлцэн ирснээр аймгийн төвд 7 зочид буудал, 15 дэн буудал, Хатгал тосгонд 18 жуулчны бааз, 25 гэр буудал, 40 хоолны газар ажиллаж  гар урлалын худалдаа 82 иргэн, хүнс барааны худалдаа 38, морин чарганы үйлчилгээ 60 иргэн үзүүлж аймаг орон нутгийн худалдаа үйлчилгээний байгууллагууд, зочид буудал, зоогийн газар, жуулчны бааз, шатахуун түгээх станц, хүнс барааны дэлгүүр, орон нутгийн иргэдэд ойролцоогоор 2,0 тэрбум төгрөгний орлого орсон байна. Энэ нь 2018 онтой харьцуулахад дотоодын аялагчдын тоо 5000-аар, автомашины тоо 1000-аар, гадаадын жуулчдын тоо 2 дахин нэмэгдэж орон нутагт орж байгаа орлого 2 дахин өссөн үзүүлэлттэй байна.

Сонордуулга

ХӨВСГӨЛ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗРААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА!!!
2020/04/24

УС АШИГЛАХ ДҮГНЭЛТ ГАРГУУЛАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
2020/04/24

ХУДАГ ГАРГАХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХОД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
2020/04/24

НОГООН ЗЭЭЛ ОЛГОГДОЖ ЭХЭЛЛЭЭ
2020/04/21

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ – ЭРСДЭЛ БА БОЛОМЖ
2020/04/08
Холбоо барих