Previous
Next
Хөх сувд мөсний баяр

Мөсний баярыг “Дэлхийн нүүдэлчдийн мөсний баяр” нэрийн дор зохион байгуулна. Нийслэл хотынхон төдийгүй бусад аймаг орон нутгийн иргэд, гадаад дотоодын жуулчдын сонирхолыг ихээр татдаг мөсний баярын арга хэмжээг БОАЖЯ-аас сүүлийн жилүүдэд нилээдгүй ач холбогдол өгч, дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Мөсний баяр нь 2020 оны 03-р сарын 2-4-ны өдрүүдэд Хатгал тосгоны Хүй толгой арлын зүүн талд болно. Энэ жилийн хувьд мөсөн хотхоны талбайг томруулж, мөсөн урлангийн урыг сайжруулж, тоо хэмжээг нь нэмэгдүүлснээр хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажилласантай холбоотой юм. “Хөх сувд-2020” мөсний баярыг зорин ирснээр: Мөсөн урлангийн уралдаан реалити шоу үзэх, цаатны аж амьдрал, цаатай танилцах, Дархадын цагаан адууны үзүүлбэр, уран жолоодлого, морин чарганы уралдаан зэрэг олон шинэлэг үзүүлбэрийг үзэж сонирхохоос гадна уламжлалт тэмцээн уралдаануудад оролцож цагийг дурсамжтай, зугаатай өнгөрүүлэх боломжтой.

Мөсний баяр болох талбай болон бусад зорчих газруудын аюулгүй байдлын хэмжилт хийхэд мөсний баяр болох талбайн мөсний зузаан 90 см, Хүслийн хад орчимд 53 см байна.

Сонордуулга

ХӨВСГӨЛ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗРААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА!!!
2020/04/24

УС АШИГЛАХ ДҮГНЭЛТ ГАРГУУЛАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
2020/04/24

ХУДАГ ГАРГАХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХОД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
2020/04/24

НОГООН ЗЭЭЛ ОЛГОГДОЖ ЭХЭЛЛЭЭ
2020/04/21

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ – ЭРСДЭЛ БА БОЛОМЖ
2020/04/08
Холбоо барих