Previous
Next
Цагаанчулуутын овоо тахилга

Чингис хааны угсааны ноёдоос Манжийн эсрэг эрс шийдэмгий зоригтой тэмцсэн нь Хотгойдын Шадар ван Чингүнжав юм. Түүний тахиж байсан овоо нь Цагаанчулуутын овоо гэдэг. Өндөрлөг газарт байрлах уг овоо  алсаасаа аажим өгсүүр, хад бартаагүй уулын оройд байрладаг тул ямар ч хөсөг саадгүй хүрдэг тул үргэлж сүсэгтэн олон хийгээд, нутгийн иргэдийн хөл хөдөлгөөн дунд оршдог. Их-Уул, Буурал,Тосон сүмбэр, Бүрэнхаан, Ёлт, Ямаат, Хөх дэвсэг, Сант овгор,  Эрхэл нуур Дэлэн сөртийн хөндий гээд уул, усаар хүрээлүүлсэн Хотгойд нутгийн аравны нэг нь харагддаг өндөрлөгт  байрлах Цагаан чулуутын овоог аймгийн тахилгатай болгосноос хойш 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 2 дахь жилдээ зохион байгуулсан.

Цагаан чулуутын овоо тахилгыг Аймгийн ЗДТГ, Засаг дарга Л.Ганболдын санаачилгаар Арбулаг сумын ИТХ, ЗДТГазар хамтран, Арбулаг сумын уугуул Д.Дашдаваа гуайн гэр бүл, хүү Д.Батболд, Д.Ганболд нар ивээн тэтгэж нутгийнхаа уул, ус, лус савдгийг  тахиж, нутгийн зон олны хурайлал дунд  зуны дунд сарын шинийн 27-ны билэгт сайн өдөр зохион байгуулсан. 

Уг арга хэмжээний үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын газраас ажлын төлөвлөгөөний дагуу дараах ажлуудыг зохион явуулсан. Эдгээр нь:

1. Овоо тахилгын арга хэмжээ зохион байгуулагдаж буй талбайд тахилгын түүх, ач холбогдлын талаарх мэдээлэл,/1-р самбар/ тахилга наадмын хөтөлбөр /2-р самбар/ зэргийг агуулсан хоёр самбаруудад ананос байршуулж ард иргэдэд мэдээлэл хүргэлээ.

2. Тахилга наадмын үйл ажиллагааны үеэр хоол ундаа, худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд ойр орчноо хоггүй цэвэр цэмцгэр байлгах чиглэлээр зөвлөмж, мэдээлэл өгч, хогийн уут тарааж хяналт тавьж ажиллалаа.

Энэ үеэр Арбулаг сумын эко бүлгийн хүүхдүүд цэвэрхэн наадаж, ойр орчноо цэвэр цэмцгэр байлгахыг уриалж хог хаягдлыг түүж цэвэрлэлээ.

Сонордуулга

ХӨВСГӨЛ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗРААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА!!!
2020/04/24

УС АШИГЛАХ ДҮГНЭЛТ ГАРГУУЛАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
2020/04/24

ХУДАГ ГАРГАХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХОД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
2020/04/24

НОГООН ЗЭЭЛ ОЛГОГДОЖ ЭХЭЛЛЭЭ
2020/04/21

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ – ЭРСДЭЛ БА БОЛОМЖ
2020/04/08
Холбоо барих