Previous
Next
Цаатан фестивал

ЦААТАН ФЕСТИВАЛЬ-2019 АРДЫН УРЛАГ СОЁЛЫН НААДАМ

Хөвсгөл Монтрэйвел ХХК  нь 2019 оны 7-р  сарын 6,7-ны өдрүүдэд “Далай тур” баазад “Цаатан фестиваль-2019” ардын урлаг соёлын наадмыг амжилттай зохион байгууллаа. Аялал жуулчлалын тус эвэнт арга хэмжээ нь дотоод гадаадын жуулчид, орон нутгийн иргэд, аялагч, амрагчдын талархлыг хүлээсэн, тэдний хүсэн хүлээж байдаг арга хэмжээний нэг болтлоо өргөжин тэлж буй наадам билээ.

     Тус наадмын зорилго нь: Хөвсгөл нутгийн байгалийн үзэсгэлэнг цаатан иргэдийн аж амьдрал, ахуй соёлтой уялдуулан харуулах, орон нутгийн онцлог давуу талаа онцгойлон сурталчлах, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх мөн орон нутгийн иргэдийн орлогыг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх зэрэг нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой наадам юм.

     “Цаатан фестиваль-2019” энэ жилийн эвэнт арга хэмжээг үзэж сонирхохоор дотоод гадаадын нийт 3000 гаруй хүн хүрэлцэн ирсэн байна. Үүнээс 1500 орчим гадаадын жуулчин, аялагч, зочид төлөөлөгчид байлаа. Мөн энэ жилийн тус наадмыг зорин ирсэн онцлог зочид төлөөлөгчидийн бүрэлдэхүүнд БНСАУ-ын Тежон хотын Согу дүүргийн соёл урлагийн байгууллагын удирдлагууд болон уран бүтээлчид оролцсон юм.

     Энэ жилийн тус эвэнт арга хэмжээний үеэр 10 гаруй төрлийн спортын уралдаан тэмцээн, цаачин иргэд болон олон ястан үндэстний язгуур урлагийн тоглолт, цаачин иргэдийн аж амьдрал, ахуй байдлыг сурталчилсан Урцан гэр, цааны сүүний ааруул, цай г.м цаачин иргэдийн өвөрмөц хэв маягийг жуулчдад бодитоор харуулсан үзүүлбэр, гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зэрэг арга хэмжээг зохион байгуулж ирсэн зочид, төлөөлөгчид, аялагч, жуулчдыг хамруулан амжилттай зохион байгуулагдсан.

Сонордуулга

ХӨВСГӨЛ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗРААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА!!!
2020/04/24

УС АШИГЛАХ ДҮГНЭЛТ ГАРГУУЛАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
2020/04/24

ХУДАГ ГАРГАХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХОД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
2020/04/24

НОГООН ЗЭЭЛ ОЛГОГДОЖ ЭХЭЛЛЭЭ
2020/04/21

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ – ЭРСДЭЛ БА БОЛОМЖ
2020/04/08
Холбоо барих