Previous
Next
Салбарын товчоон

Байгаль орчны салбарын түүхэн товчоон

1924 он. Аж ахуйн яамны сайдын тушаалаар ой модны хэргийг хянан сайжруулж байх үүрэг бүхий “Дөрөвдүгээр анги”-ийг Хатгалд байгуулав.

1950 он. Орон тоо, үйл ажиллагаа өргөжсөн учраас Хөвсгөл аймгийн “Ойн анги ” гэж нэрлэх болсон.

1964 он. “Ойн аж ахуй” болгон зохион байгуулж аж ахуйн тооцоон дээр ажиллуулж эхэлсэн.

1970 он. Ан агнуурын бүх асуудал хариуцсан төрийн байгууллагын эрх, үүрэг бүхий аймгийн “Анчдын нийгэмлэгийн зөвлөл” байгуулагдлаа

1975 он. Байгаль орчныг хамгаалах асуудлыг бүх нийтийн хөдөлгөөн болгон өрнүүлэх хөдөлмөрчид, залуу үеийг байгаль хамгаалах үзлээр хүмүүжүүлэх, байгаль хамгаалах ажлын нэгдмэл байдлыг хангаж төвлөрүүлэн удирдах үүрэг бүхий аймгийн “Байгаль орчны нийгэмлэг” байгуулагдав.

1988 он. “Ус цаг уурын товчоо”, “Ойн агнуурын аж ахуй” нэгдэж “Байгаль орчныг хамгаалах газар” байгуулагдлаа.

1990 он. Аймгийн Байгаль орчныг хамгаалах газар татан буугдаж аймгийн ЗДТГ-т “Хүнс, Хөдөө аж ахуй, Байгаль орчны хэлтэс” байгуулагдав.

1996 он. Салбарын байцаагчдыг төвлөрүүлж аймгийн Мэргэжлийн хяналтын алба байгуулагдахад байгаль орчны чиглэлийн ажилчид дээрхи албанд шилжин ажиллах болсон.

2000 он. ЗГазрын 181-р тогтоол, 2003 оны аймгийн ЗД-ын 33 тоот захирамжаар аймгийн Байгаль орчны алба байгуулагдав.

2008 он. ЗГазрын 67 –р тогтоолоор аймгийн ЗД-ын эрхлэх хүрээний “Байгаль орчин, аялал жуулчлалын газар” болж өргөжив.

2013 он. ЗГазрын 2013 оны 146-р тогтоолоор “Байгаль орчин, аялал жуулчлалын газар» болон ажиллаж байна.

Сонордуулга

ХӨВСГӨЛ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗРААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА!!!
2020/04/24

УС АШИГЛАХ ДҮГНЭЛТ ГАРГУУЛАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
2020/04/24

ХУДАГ ГАРГАХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХОД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
2020/04/24

НОГООН ЗЭЭЛ ОЛГОГДОЖ ЭХЭЛЛЭЭ
2020/04/21

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ – ЭРСДЭЛ БА БОЛОМЖ
2020/04/08
Холбоо барих