Previous
Next
ХӨВСГӨЛ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗРЫН ДАРГА Р.ЖАРГАЛСАЙХАН

Р.Жаргалсайхан нь 1960 онд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн.

Ам бүл-5. Хөдөө аж ахуйн дээд сургуулийг 1979-1984 онд ойн инженер  механикч мэргэжлээр төгссөн. 1984-1987 онд Хөвсгөл аймгийн Мод боловсруулах үйлдвэрт материал, орц, нормчлолын инженер, 1987-1990 онд Тариалан сумын Мод боловсруулах цехийн дарга, 1990-1996 онд аймгийн Мод боловсруулах үйлдвэрт материал, орц нормчлолын инженерээр ажиллаж байсан.

            2009-2014 он хүртэл Ойн албаны даргаар ажиллаж байгаад 2014 оноос одоог хүртэл Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байна.

            Ажиллаж байх хугацаандаа байгаль орчны тухай хууль, Ойн тухай хууль болон холбогдох хууль, журмын хэрэгжилтийг ханган ажиллаж Хөвсгөл аймгийн байгаль орчны бодлогыг хуулийн хүрээнд зохицуулан, аймгийн ойн сан, ус, ургамал, ан амьтныг хайрлан хамгаалах, өсгөн үржүүлэх, зохистой ашиглах, нөхөн сэргээх ажлуудыг үр дүнтэй зохион байгуулан ажиллаж байна.                           

Үүнд:

Ойн албаны даргаар ажиллаж байхдаа байгаль цаг уурын нөхцөлд дасан зохицсон тарьц, суулгацны нөөц бүрдүүлэх, үр нөөцлөх ажлуудыг амжилттай зохион байгуулсан.

2009-2011 онд хэрэглээний мод бэлтгэсний нөхөн сэргээлтийн зардалд 82,3 сая төгрөг төвлөрүүлэн 14 суманд мод үржүүлгийн газар байгуулсан.

Сумдын байгаль хамгаалагч, ойн нөхөрлөлийн гишүүд, иргэдэд байгаль орчны тухай хууль, дүрэм, журам сурталчлах, сургуулийн сурагчдыг байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах, байгаль эх дэлхийгээ онгон байгаа унаган төрхөөр нь хадгалан өвлүүлэн үлдээх сургалт, зөвлөгөө, мэдээлэл хийж байх зорилгоор Бүрэнтогтох сумын харьяа Төмртийд “Хээрийн сургалт, туршилт, мэдээллийн төв”-ийг санаачлан байгуулсан.

2014 оноос одоог хүртэл Байгаль орчин, аялал жуулчллалын газрын даргаар томилогдон ажиллаж дараахь үр бүтээлтэй ажлуудыг хийж байна.

Үүнд:

Байгууллагын ажилтнуудыг ажил үүргийн хуваарийг албан тушаал бүрээр нарийвчлан, зохион байгуулалттайгаар хуваарилан гаргаж байгууллагын чиг үүргийн хүрээнд гаргасан жил бүрийн үйл ажиллагааны төлөвлөгөө, Засгийн газрын үндэсний хөтөлбөр, Сайд, Засаг даргатай байгуулсан гэрээ, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр болон төлөвлөгөөнүүдийг жил бүр 90-100%ийн үнэлгээтэйгээр биелүүлж оновчтой, зөв, чадварлаг удирдан зохион байгуулан ажиллаж байна.

2017 оны 11 сард байгууллагын барилгыг  ашиглалтанд оруулж ажилтан, албан хаагчдын тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй, сэтгэл ханамжтай  ажиллах, эрүүл ахуйн шаардлага хангасан таатай орчин нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна.Төрийн албаны тухай хууль болон бусад хууль, дүрэм, журмыг чанд мөрдөж хүний нөөцийн томилгоог тухай бүр хуулийн дагуу бүрдүүлж үнэнч, шударга ажиллаж байна.

Байгууллагын төсөв, санхүүг хуулийн хүрээнд алдаа, дутагдалгүй зарцуулан жил бүр санхүүгийн тайлан, балансыг ”Зөрчилгүй” үнэлүүлж Төсвийн тухай хууль, Шилэн дансны тухай хууль болон холбогдох бусад хуулийг хэрэгжүүлэн нээлттэй, ил тод байх зарчмыг баримтлан ажиллаж байна.

Аялал жуулчлалын тулгуур төв болох аймгийн хүрээнд гадаад, дотоодын аялагч, жуулчдын зорин ирэх урсгалыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх Хөвсгөл аймгийн “2018-2028 оны аялал жуулчлалын мастер төлөвлөгөө” боловсруулах санаачлагыг гарган Ногоон хөгжлийн бодлого, аялал жуулчлал, стратегийн бодлого төлөвлөлтийн хүрээлэнгээр мастер төлөвлөгөөг боловсруулуулан төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллаж эхлээд байна.

Загасны цөөрмийн аж ахуй байгуулах зорилгоор Тэзү боловсруулан ТББ-тай хамтран 2018 оноос жарамгай үржүүлэн одоогоор 150000 жарамгайг Дэлгэрмөрөн голд тавьсан.

Тус аймгийн онцлог болох дэлхийд бүртгэлтэй 50:100 солбилцлын цэгт аялагч, жуулчдыг угтан авч аймаг  орон нутгаа сурталчлан таниулах, цаашдын аяллын маршрутын нутаг орны онцлогийг танилцуулах мэдээлэл тайлбар хийж өгөх аялал жуулчлалын цогцолбор болгон бүтээн байгуулалтыг тендерт шалгарсан байгууллагаар түргэн шуурхай гүйцэтгүүлэн 2019 оны –сард аймгийн комисст хүлээлгэн өглөө.

Жил бүр аймгийн Засаг даргын захирамж гаргуулан хууль хяналтын байгууллагуудын хамтарсан хяналт, шалгалтуудыг үе шаттайгаар зохион байгуулж хууль бус ан агнуур, мод бэлтгэл, ус, ургамал ашиглалтын зөрчил тодорхой хувиар буурч байгаа судалгаа гарсан.

Ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэж буй хэрэглээний модыг тусгай эрх бүхий мэргэжлийн байгууллагаар бэлтгүүлэх журам санаачлан батлуулж мөрдөн ажиллаж байна.

Мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээний замбараагүй зарцуулалт, олголтыг хяналттай болгож хууль бусаар олгох зөрчлийг таслан зогсоосон.

Р.Жаргалсайханы олон жил байгаль орчны салбарт үр бүтээлтэй, санаачлагатай ажиллаж байгаа хөдөлмөр зүтгэлийг үнэлэн “Төрийн албаны тэргүүний ажилтан ” цол, тэмдгээр шагнасан.

Сонордуулга

ХӨВСГӨЛ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗРААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА!!!
2020/04/24

УС АШИГЛАХ ДҮГНЭЛТ ГАРГУУЛАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
2020/04/24

ХУДАГ ГАРГАХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХОД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
2020/04/24

НОГООН ЗЭЭЛ ОЛГОГДОЖ ЭХЭЛЛЭЭ
2020/04/21

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ – ЭРСДЭЛ БА БОЛОМЖ
2020/04/08
Холбоо барих