Previous
Next
Цагаан адууны баяр

ДЭЛГЭРХААН УУЛЫН ТАХИЛГА, ЦАГААН АДУУНЫ БАЯР, ДАРХАД ХУРД-6 ӨВ СОЁЛЫН НААДАМ

Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас Дэлгэрхаан уулын тахилга, Цагаан адууны баяр, Дархад хурд-6 өв соёлын наадмын Аялал жуулчлал-Дархадын хотгорын хөгжил үзэсгэлэн худалдааг зохион байгуулж шилдэг бүтээгдэхүүн шалгаруулах уралдааныг зохион байгууллаа.

“Аялал жуулчлал-Дархадын хотгорын жөгжил” үзэсгэлэнгийн шилдэг бүтээгдэхүүн шалгаруулах уралдаанд шалгарсан нөхөрлөл, аж ахуйн нэгж, иргэдэд УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд, Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Р.Жаргалсайхан нар гардууллаа. 

Уг уралдааны шилдэг бүтээгдэхүүнээр шалгарч тэргүүн байр эзэлсэн Ренчинлхүмбэ сумын “Их дархадын буян” ХХК-ны бэлгийн багц бүтээгдэхүүнээрээ шалгарч удаах 2-р байрыг Баянзүрх сумын “Хайс бүгт” нөхөрлөлийн арьсан эмээл тохош , 3-р байрыг Ренчинлхүмбэ сумын иргэн Х.Хандсүрэн гуайн мод яс чулуун сийлбэр, зормол бүтээлээрээ, 4-р байрыг Эрдэнэбулган сумын “Хулчин” нөхөрлөл модны ур сийлбэрийн бүтээлүүдээрээ, 5-р байрыг Улаан-Уул сумын “Хуулгат” нөхөрлөл уламжлалт тан найруулга, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, модны ур, сийлбэрийн бүтээлээрээ, 6-р байрыг Төмөрбулаг сумын “Цагаанбургаст” нөхөрлөл арьс, суран эдлэлээрээ тус тус шалгарлаа.

Сонордуулга

ХӨВСГӨЛ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗРААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА!!!
2020/04/24

УС АШИГЛАХ ДҮГНЭЛТ ГАРГУУЛАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
2020/04/24

ХУДАГ ГАРГАХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХОД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
2020/04/24

НОГООН ЗЭЭЛ ОЛГОГДОЖ ЭХЭЛЛЭЭ
2020/04/21

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ – ЭРСДЭЛ БА БОЛОМЖ
2020/04/08
Холбоо барих