Previous
Next
Дэд хөтөлбөр, төлөвлөгөө

ХӨВСГӨЛ АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЧЛАЛЫН МАСТЕР ТӨЛӨВЛӨГӨӨ

Хөвсгөл аймгийн аялал жуулчлалын төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийг удирдлага, зохион байгуулалт ба засаглал (1), аялал жуулчлалын үйл ажиллагааны бүсчлэл, бүтээгдэхүүн төлөвлөлт сайжруулалт (2), хүний нөөцийн менежмент (3), материаллаг бааз, мэдээлэл технологи төлөвлөлт (4), санхүү, хөрөнгө оруулалтын удирдлага (5), нийгмийн хариуцлага (6) гэсэн ажлын хэсэгтэйгээр байгуулж 2017 оны 10 дугаар сарын 04 өдрийн Засаг даргын № Б/157 тушаалаар, мастер төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийг 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А/280 тоот гэрээгээр тус тус баталсан. Ажлын хэсэг нь тус аймгийн макро, микро орчин болон дотоод орчинд шинжилгээ хийж нэгдсэн дүгнэлт гаргасныг үндэслэн Хөвсгөл аймгийн 2018-2028 оны мастер төлөвлөгөөг боловсрууллаа.

МАСТЕР ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТУХАЙ

Хөвсгөл аймгийн мастер төлөвлөгөөний зорилго ньтус аймгийн өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, урт ба дунд хугацаанд хэрэгжүүлэх менежментийг сайжруулах арга замыг тодорхойлоход оршино. Мастер төлөвлөгөө боловсруулах баг дараах зорилтуудыг дэвшүүлэн тавьсан болно. Эдгээр нь тус аймгийн аялал жуулчлалын үйл ажиллагаанд шууд ба шууд бус нөлөөлөх микро макро орчны шинжилгээ хийх, дотоод орчны судалгааг гүйцэтгэж, нөхцөл байдалд үнэлгээ өгч боломж, бэрхшээл, давуу болон сул талуудыг тодорхойлох, нөлөөллийг тодорхойлсны үндсэн дээр нэгдсэн дүгнэлт гаргаж CROSS SWOT шинжилгээгээр стратегиудын шийдлийг тодорхойлох зэрэг зорилтуудыг дэвшүүлэн ажилласан. Тус судалгааны үр дүнд тус мастер төлөвлөгөөнд дурдагдсан зорилтот үйл ажиллагааг системтэйгээр хөгжүүлэх боломжийг нэгтгэсэн болно.

Мастер төлөвлөгөө боловсруулах баг судалгааны арга зүйн хувьд баримтын судалгаа, асуумж судалгаа, процессийн шинжилгээ, Вилсоны матриц, асуудал шалтгааны шинжилгээ, Мексоны шинжилгээ, Экспертийн шинжилгээ, SWOT шинжилгээ, Нөлөөллийн үнэлгээний арга, CROSS SWOT шинжилгээ, Эрсдэлийн нөлөөллийн шинжилгээ зэргийг ашиглаж түүвэр судалгаа, ажиглалт судалгаа болон харьцуулан жиших, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх аргуудыг хэрэглэлээ. Судалгааны ажлыг хийж гүйцэтгэснээр тус аймгийн төлөв байдалд нарийвчилсан шинжилгээ, оношилгоо хийх, үнэлгээ өгөх, удирдлагын шийдвэр гаргах зэрэг мастер төлөвлөгөө боловсруулахад тус дөхөм болохуйц суурь мэдээллүүдийг нэгтгэсэн. Тус судалгааны ажил нь системийн орчинг иж бүрнээр тодорхойлж тэдгээрээс тулгамдаж буй бэрхшээл, сул талаас үүсч болох эрсдэлийг илрүүлэн хариу үйлдлийг төлөвлөхөд чиглэгдсэн.

Мастер төлөвлөгөө нь гадаад орчны макро, микро орчин болон дотоод орчин, нэгтгэл төлөвлөлт гэсэн хэсгээс бүрдсэн. Судалгаанд нийт 11 бүлэг, 48 дэд бүлэг, 58 хүснэгт, 42 зураг, график орсон болно.

Эдгээрээс гадна хавсралт хэсэгт SWOT шинжилгээний жагсаалт, арга зүйн зөвлөмжүүд, судалгааны асуултууд багтсан. Стратегийн төлөвлөгөөний хүрээнд байгууллагын эрхэм зорилго, 9 хөгжлийн зорилго, 20 зорилт, 104 үйл ажиллагааг тодорхойлон томьёолсон.

Сонордуулга

ХӨВСГӨЛ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗРААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА!!!
2020/04/24

УС АШИГЛАХ ДҮГНЭЛТ ГАРГУУЛАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
2020/04/24

ХУДАГ ГАРГАХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХОД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
2020/04/24

НОГООН ЗЭЭЛ ОЛГОГДОЖ ЭХЭЛЛЭЭ
2020/04/21

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ – ЭРСДЭЛ БА БОЛОМЖ
2020/04/08
Холбоо барих